FX4You

Шинэчилсэн:

Асуулт хариулт

Түгээмэл асуулт

EA, хэрэгслүүд

Яагаад FX4You-ийн EA-г сонгох вэ?

PropGold-ийн арилжаа бүр stop loss-той, martingale, grid-гүй (бодит tick-ийн backtest: profit factor 2.51, хамгийн их уналт 2.24 %). Equity Guardian prop firm-ийн демо сервер дээр хязгаарт хүрснээс хойш 688 ms-д бүх дансыг хаасан. Бүх тоо бодит tick-ээр хэмжигдсэн бөгөөд суулгах, тохируулахад бид Монгол хэлээр, Telegram-аар өөрсдөө тусалдаг.

Худалдаж авахаасаа өмнө туршиж болох уу?

Тийм. MQL5 хуудаснаас үнэгүй демог татаж Strategy Tester дээр өөрийн брокерын түүхээр, боломжтой бол “Every tick based on real ticks” загвараар ажиллуулаарай. Эсвэл түрээсийн сонголттой бүтээгдэхүүнийг 1 сар (29 USD-аас) түрээслээд өөрийн дансанд ажиллуулж үзээрэй. Таалагдвал бүрэн лицензийг аваарай.

Буцаалт хийх үү?

MQL5 Market-аар авсан бол MQL5-ийн дүрэм үйлчилнэ. Ямар нэг асуудал гарвал Telegram-аар бичээрэй: суулгах, ажиллуулахад бид өөрсдөө тусална.

PropGold-д ямар данс хэрэгтэй вэ?

Дансны хэмжээг өөрөө шийднэ. Бид туршилтаа hedging горимтой MT5 данс дээр ($100,000, 1.2% эрсдэл) хийсэн, роботыг XAUUSD chart-д тавина; 24 цаг ажилладаг VPS-тэй бол сайн. PropGold шүүлтүүрээ давсан setup-д л арилжаа нээдэг сонгомол робот тул арилжааны тоо цөөн, харин арилжаа бүр нь stop loss-той.

Шинэхэн хүнд тохирох уу?

Тийм. Equity Guardian, Terminal Watchdog, Execution Quality Logger нь өөрөө арилжаа нээдэггүй тул ямар ч түвшинд тохирно. Роботыг суулгаж, VPS дээр ажиллуулахыг манай «5 алхам» гарын авлага алхам алхмаар заана, асуултад тань бид Telegram-аар хариулна. Форексийн үндсийг англиар BabyPips-ийн үнэгүй сургалтаас үзэж болно.

Асуулт асуувал хариулах уу?

Тийм. Telegram эсвэл MQL5-ийн хувийн зурвасаар бичээрэй. Суулгах, тохируулах асуултад бид өөрсдөө хариулдаг.

Cashback, брокер

Cashback авахын тулд би илүү төлөх үү?

Үгүй. Брокер бидэнд шимтгэлээ өөрийн орлогоос төлдөг. Таны спред, комисс манай линкээр нээсэн ч, шууд нээсэн ч ижил байна.

Cashback-ийг хэзээ, яаж авах вэ?

Дансны дугаараа бидэнд илгээсний дараа бид тэр дансанд cashback-ийг брокерын кабинетаас идэвхжүүлнэ. Тэр цагаас хойших арилжаанаас брокер өөрийн rebate системээр арилжааны дансанд тань шууд олгоно. Олголтын давтамж брокероос хамаарна.

Би XM-д аль хэдийн данстай. Болох уу?

Одоо байгаа данс ихэвчлэн өөр зуучлагч руу шилждэггүй. Брокерын дүрмээс хамаарч шинэ данс нээх боломж бий эсэхийг Telegram-аар асуугаарай.

Та ашиг амлах уу, арилжааны дохио өгөх үү?

Үгүй. Бид брокерын зуучлагч, санхүүгийн зөвлөх биш. Ашиг, алдагдал таны арилжаанаас хамаарна.

Мөнгөө хаана хийх вэ?

Зөвхөн брокерынхоо албан ёсны кабинет руу. Бид таны мөнгийг хэзээ ч хүлээж авахгүй, данс руу тань нэвтрэхгүй.