Бидний тухай
FX4You хэн бэ
FX4You — MetaTrader-т зориулж алтны робот, дансны хамгаалагч, хяналтын хэрэгсэл бүтээдэг Монгол арилжаачид. Бид өөрсдийн роботыг өөрсдийн дансанд ажиллуулж, амьд дансанд л гардаг асуудлыг өөрийн биеэр туулсан.
Энэ салбарт “сард 30 %” амлаж, бодит түүхгүй робот зардаг хүн олон. Бид өөр замаар явахыг сонгосон: тест бүрийг бодит tick дээр хийж, трендтэй, трендгүй хоёр эрин үед шалгаж, зөвхөн шалгуурт тэнцсэн роботоо худалдаанд гаргадаг.
Бидний зорилго: тоогоор баталгаажсан, найдвартай хэрэгслээр таны дансыг хамгаалж, арилжааг тань сахилга баттай өсгөхөд туслах.
Асуулт байвал Telegram-аар шууд бичээрэй — суулгах, тохируулах асуултад бид өөрсдөө хариулдаг.
FX4You (fx4you.org) нь Forex4you брокертой ямар ч холбоогүй, тусдаа брэнд.
Зарчим
Бидний зарчим
Спред нэмэхгүй
Харилцагчийн спредийг нэмж, зөрүүг нь зуучлагчид төлдөг "markup" хөтөлбөрт бид ордоггүй. Спред бол таны ашгийг шийддэг зардал.
Брокерын системээр
Cashback бүр брокерын бичлэгээр таны дансны түүхэнд харагдана. Бид таны мөнгө, банкны мэдээлэлд хүрдэггүй. Хүсвэл таны лот, бидний авсан шимтгэлийг тоогоор нь хэлж өгнө.
Арилжаачдын туршлага
Бид алтны робот, эрсдэлийн хамгаалагч бүтээдэг, тэдгээрийг бодит тик дээр шалгадаг. Спред, гулсалт ашигт хэрхэн нөлөөлдгийг тоогоор мэднэ.
Танд зориулсан
Хэнд хамгийн их хэрэгтэй вэ
Доорх зүйлсийн аль нэг нь танд хамаатай бол манай хэрэгслүүд яг танд зориулагдсан.
Танд зориулсан, хэрэв та…
- Алтыг stop loss-той, сахилга баттай системээр арилжаалахыг хүсдэг.
- Prop firm-ийн өдрийн болон нийт алдагдлын дүрмийг хатуу хамгаалах хэрэгтэй.
- Өөрийн EA, гар арилжаагаа нэг хатуу хязгаараар хамгаалахыг хүсдэг.
- Шийдвэрээ таамгаар биш, тоогоор гаргахыг хүсдэг.
- Анх удаа эхэлж байгаа ч алхам алхмаар, тусламжтай эхлэхийг хүсдэг.
Та юу авах вэ
- Бодит tick-ээр шалгасан, арилжаа бүр stop loss-той робот.
- Бүх EA, гар арилжааг нэг хатуу хязгаараар хамгаалах Equity Guardian.
- PayPal, Skrill, банкаар хялбар төлбөр; лиценз таны MT5 дансанд.
- Суулгах, тохируулахад Telegram-аар шууд тусламж.
- Манай линкээр данс нээвэл брокерын шимтгэлийн 30 % cashback.